Өнгөрсөн тавдугаар сарын 23-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч чадварлаг, соёлтой манлайлагч байх ёстой” гэсэн гарчигтай бичлэг нийтлэгдсэн. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгахад офицеруудын ордны автобусны буудал дээр нийтийн тээврийн нэр бүхий компанийн жолооч замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийг замын зорчих хэсэг дээр түр, удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан болохыг тогтоон зөрчилд холбогдогч Д-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Зөрчлийн тухай хуулийн 34 дэх хэсэг. Замын хөдөлгөөний дүрэмд заасан гүйцэж түрүүлэх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
35.3амын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг:
35.1. Зорчих хэсэг дээр түр, удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд;
35.2. Явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.