ҮХЦ-ийн гишүүнд санал болгоод байсан Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар томилсон. Тэгвэл шинэ бүрэлдэхүүнтэй ҮХЦ өнөөдөр хуралдаж, даргаараа Г.Баясгаланг томилжээ. Ингээд түүний товч намтраас танилцуулъя.
БОЛОВСРОЛ:
1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль,
1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор,
1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх,
1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга,
2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх,
2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
2012-2014 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал,
2014-2016 онд МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллажээ.
Улмаар 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилогдсон байна.
Түүнийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны зургадугаар сарын 6-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэр дэвшүүлэн томилсон юм.