Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наггетс долоо дахь тоглолтод хожлоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 57 секунд

3:1 харьцаатайгаар хожигдоод байсан Денвэр Наггетс 3 тоглолт дарааллан Клипперсийг хожиж өрнөд бүсийн аваргын цувралд шалгарлаа. 104:89 харьцаатайгаар өндөрлөсөн тус тоглолтод Наггетсийн залуу од Жамал Мюрей 40 оноо авч багаа хожилд хөтлөсөн бол Никола Йокич 16 оноо, 22 самбар, 13 ашигтай дамжуулалт өгөн трибл дабл гүйцэтгэсэн маш сайн үзүүлэлттэй тоглолоо.  
Хожигдол хүлээсэн Клипперсээс Кавай Леонард 14 оноо,6 самбар Пол Жорж 10 оноо авч тун тааруу тоглолоо. Ингэснээр аваргын хэмжээнд яригдаж байсан Лос Анжелэс Клипперс баг хоёрдугаар шатанд плэйоффийн аялалаа өндөрлөлөө. Харин хожил байгуулсан Денвэр Наггетс дараагийн шатанд Лос Анжелэс Лэйкерс багтай өрнөд бүсийн аваргын төлөө тоглохоор боллоо.

Дөрвөн улсаас 255 иргэн эх орондоо ирнэ
Дөрвөн улсаас 255 иргэн эх орондоо ирнэ
 
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.