Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сурагчдын сууж явсан машины араас том оврын машин мөргөж, ХОЁР ХҮҮХЭД амь эрсэдсэн“

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 53 секунд

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тавдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг ууланд авч явснаас хоёр нь эндсэн гэх хэргийн талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл Цагдаагийн байгууллагаас "Энэ сарын 28-ны 18:30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт “Зам тээврийн осол болсон байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсний дагуу газар дээр нь шуурхай очиж ажиллажээ.

Шалгалтын явцад том оврын ачааны автомашин автозамаар зорчих үед дугуй нь хагарсны улмаас урд явсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн болох нь тогтоогдсон. Ослын улмаас бага насны 2 хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан" гэдгийг ЦЕГ-ын ХМТ-өөс мэдэгдлээ.

ҮСХ:  Мах, хүнсний ногоо зэрэг гол нэрийн барааны үнэ нэг сарын дотор 5.3 хувиар нэмэгджээ
ҮСХ: Мах, хүнсний ногоо зэрэг гол нэрийн барааны үнэ нэг сарын дотор 5.3 хувиар нэмэгджээ
 
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.