Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингэлтэй дүүрэг бүрэн камержиж, хог хаясан зөрчилд дохио өгдөг ухаалаг системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 26 секунд

Гэр хорооллын гудамж харанхуй, хаана ямар булан тохой байгааг мэдэхгүй, хэний хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөж байгаа нь нотлогдохгүй байсан бэрхшээлийг технологийн шийдлээр даван туулж эхэллээ.

Тодруулбал, камержуулалтын үр дүн хамгийн эергээр гарч байгаа бүрэн камержсан ганц дүүрэг нь Чингэлтэй байна. Тус дүүрэг 2023 оны байдлаар 572 цэгт 2633 хяналтын камерыг суурилуулж байжээ. Ингэснээр дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6% багасаж, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 37.1%-иар буурсан байна. Мөн гэмт хэргийн илрүүлэлт 41.9 хувиар өссөн үр дүн гарсан байна. Энэ нь бусад 5 дүүрэгтэй харьцуулахад гэмт хэргийн гаралтаар хамгийн бага түвшинд байгаа аж.

Камержуулалт зөвхөн гэмт хэргийн бүртгэлд эерэгээр нөлөөлж байгаа биш гэрээсээ төөрсөн, алга болсон хүүхэд хөгшдийг хурдан шуурхай олоход ч түлхэц болж байна. Алга болсон хүүхдийг гишгэсэн мөр алхсан гудамж бүрээр нь өргөн дэлгэцээр нягтлан хардаг болов.

Мөн камержуулалтын ажлыг үр дүнтэй болгоход хамгийн чухал зүйл бол байршлаа зөв тодорхойлох. Чингэлтэй дүүрэг бол хотын төвийн бүсээс хойшоо Чингэлтэй уулын бэл хүртэлх том газар нутгийг хамардаг. Мөн жуулчид хамгийн ихээр зорчдог дүүрэг. Тухайлбал “Их дэлгүүр”, “Мөнгөнзавъяа”, “Ард кино” театр зэрэг жуулчны гудамж гэж хэлж болохоор байршлуудад хамгийн их халаасны хулгай бүртгэгддэг. Харин энэ хэсгүүдэд хяналтын камерыг байршуулснаар гаднын жуулчддад ч тав тухыг бүрдүүлэх болжээ.

“Чингэлтэй” дүүрэг 8940 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрээ бүрэн камержуулж тэдгээрийг хянах хяналтын нэгдсэн төвийг байгуулан ажиллаж байгаа юм байна. Үүнээс онцолбол зөвхөн хог хаясан тохиолдлыг илрүүлдэг буюу дохио өгдөг ухаалаг системтэй болох зорилт тавьжээ. Ийнхүү Улаанбаатарыг иргэндээ ээлтэй, аюулгүй хот болгоход Чингэлтэй дүүргийнхэн манлайлж байна.

Л.Ариунтуяа: Энэ онд зургаан байршилд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг хүчитгэх ажил хийгдэнэ
Л.Ариунтуяа: Энэ онд зургаан байршилд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг хүчитгэх ажил хийгдэнэ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.