Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Ариунтуяа: Энэ онд зургаан байршилд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг хүчитгэх ажил хийгдэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Улаанбаатар хотын хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд суурьшиж буй 3,300 иргэн, аж ахуйн нэгж байгаагаас 256 нь аж ахуйн нэгж байна. Тэгвэл үерийн далан барих, барилга, байгууламжийг хүчитгэх ажлуудыг шат дараатайгаар хийж байгаа ба энэ талаар “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

“Улаанбаатар хотод нийт 163 км үерийн далан байдаг. Энэ онд зургаан байршилд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг хүчитгэх бөгөөд цаашид 500 км орчим үерийн хамгаалалтын даланг байгуулж, үерийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ. Өнгөрсөн зун болсон үерийн эрсдэлийг тооцоолоход зонхилох хэсэг нь зөвшөөрөлгүйгээр үерийн барилга, байгууламжийг хааж буусан, хийцлэл өөрчилсөн, газрын зөвшөөрлийн хэмжээг хэтрүүлж барилга, байгууламж барьсан тохиолдлууд байсан. Иймд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа, барилга, байгууламж барьж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх ажлыг эрчимжүүлж буй. Энэ хүрээнд хоёр аж ахуйн нэгжтэй зөвшилцөлд хүрвэл Дунд голын голдиролд байгаа барилга, байгууламжийг чөлөөлж дуусах юм” хэмээлээ.

“Шунхлай“ ШТС-ыг чөлөөлсөн хэсэгт 300 метр урттай үерийн далан барьж эхэллээ
“Шунхлай“ ШТС-ыг чөлөөлсөн хэсэгт 300 метр урттай үерийн далан барьж эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд