Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн баяраар ЦАГ АГААР ямар байх вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

ЦУОШГ-аас ирүүлсэн ирэх өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. Тодруулбал,

Энэ сарын 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31, зургаадугаар сарын 01-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +15...+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.

СОНСГОЛ: Ашигт малтмалын хамгийн их буюу 168.946 га талбайн лицензийг Цайна инвэстмент монголиа компани эзэмшиж байна
СОНСГОЛ: Ашигт малтмалын хамгийн их буюу 168.946 га талбайн лицензийг Цайна инвэстмент монголиа компани эзэмшиж байна
 
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төсөл өргөн мэдүүллээ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төсөл өргөн мэдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.