Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх онд Монгол улсын эдийн засаг 5.1 хувиар өснө гэж таамаглав

Огноо
Унших
1 минут 27 секунд

Азийн хөгжлийн банкнаас Азийн шинэчилсэн төлөв 2020 тайланг өчигдөр танилцууллаа. Энэ оны эхний хагасд манай улсын эдийн засаг 9.7 хувиар агшин, экспортын хэмжээ 31.2 хувиар буурч, урсгал дансны алдагдал ДНБ-ий 14.7 хувь хүртэл өссөн байна. Мөн зургаан сарын хугацаанд валютын нөөц 18.2 хувиар багассан бол 27939 иргэн ажилгүй болжээ. Энэ нь дээрх банкнаас өнгөрсөн дөрвөндүгээр сард гаргасан төсөөллөөс бүх үзүүлэлтээрээ багассан дүн гэнэ. Тэгвэл оны эцэст эдийн засаг 2.6 хувиар агшин, дундаж инфляц 5.6 хувь байх таамаглалыг танилцуулав.
Мөн Монгол улсын эдийн засаг ирэх онд 5.1 хувиар өсөн, инфляц 8.2 нэгжид хүрэх таамаг гаргажээ. Эдийн засаг ийнхүү сэргэхэд нүүрс, төмрийн хүдрийн борлуулалтын хэмжээ өсөн, ОУ-ын зах зээлд алт, зэсийн ханш нэмэгдэж буй нь дэмжлэг болохыг тус банкны ахлах эдийн засагч С. Болд дурдлаа. Гэхдээ цар тахлын нөлөөгөөр ажилгүйдэл нэмэгдсэн, гадаад өр төлөх хугацаа давхцсан, төсвийн алдагдал өссөн зэргээс шалтгаалан эдийн засгийн нөхцөл дээрдэхгүй байх магадлалтай гэв.

 

"Соёлын цаг" аянд “Хөх нар” Монголын контемпорари урлагийн төв нэгдлээ
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.