Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан үерийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр энэ үеэр "Сонгууль эхлэх гэж байна. Улс даяар улс төрийн уур амьсгалтай, сонгуулийн компанит ажлууд эхэлж байгаа учраас төрийн албан тушаалтнууд, аймаг, орон нутаг, нийслэлийн удирдлагууд ардах ажлаа эзэнгүйдүүлэхгүй байх, аливаа ажлын зохион байгуулалтыг сулруулахгүй байх, ямар ч тохиолдолд сонгууль болдгоороо болно. Дуусдагаараа дуусна. Амьдрал үргэлжлэх учраас хариуцлага алдахгүй байх. Ялангуяа гэнэтийн байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлүүдийг даван туулах бэлтгэлээ хангаж хохирол багатай даван туулах бүх арга хэмжээг авч ажиллах шаардлагатай. Энэ сануулгыг аймаг орон нутагт өгсөн. Тиймээс УОК-ын шуурхай штабын дэргэд үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх байнгын штабыг ажиллуулахаар болсон.