Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европ дахь монгол зохиолчдын нийгэмлэгийн тэргүүнээр Б.Эрдэнэсолонго сонгогдлоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 46 секунд

Франц улсад төвтэй Европ дахь монгол зохиолчдын нийгэмлэг (UEAM) байгуулагдаж, албан ёсны зөвшөөрлөө авчээ. UEAM нь Европт ажиллаж амьдарч буй уран бүтээлчдээ нэгтгэх, Монголын утга зохиолыг түгээн дэлгэрүүлэх, хилийн чанадад эх хэл бичиг, үндэсний соён гэгээрлийг түүчээлэх, утга зохиол, яруу найраг сонирхдог, бичихийг хүсдэг, энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй монголчууддаа урам дэм өгөх зорилготой бөгөөд тус нийгэмлэгийн тэргүүнээр зохиолч, сэтгүүлч Батчулууны Эрдэнэсолонго сонгогджээ.

Мөн уг нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар кино уран бүтээлч, орчуулагч Ш.Э.Урантуяа томилогдсон байна.

 

Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага зохион байгуулагдлаа
Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага зохион байгуулагдлаа
 
Л.Энх-Амгалан: Төрөөс хувьсах зардал авч байгаа 350 цэцэрлэгийг хэний өмч гэдгийг би нэг бүрчлэн мэдэхгүй
Л.Энх-Амгалан: Төрөөс хувьсах зардал авч байгаа 350 цэцэрлэгийг хэний өмч гэдгийг би нэг бүрчлэн мэдэхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.