Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨЛӨВ: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 24 секунд

2024 оны 05 сарын 28-наас 2024 оны 06 сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 29-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +12...+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна.

“НОГООН АВТОБУС“-ны түр хороо мягмар гарагт хуралдаж, сонсголын тайлангаа танилцуулна
“НОГООН АВТОБУС“-ны түр хороо мягмар гарагт хуралдаж, сонсголын тайлангаа танилцуулна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.