3:1-ээр хожиж явсан Клипперс яаж яваад ийм байдалд орсныг ойлгох гээд хичээе. Хоёр тоглолт дарааллан тоглолтын хоёрдугаар хагаст арваас дээш онооны тэргүүллээ алдан өнөөдрийн 6 дахь тоглолтонд 111:98-аар хожигдсон. Юун түрүүнд эндээс эхэлсэн нь зөв бололтой.
Өнөөдрийн тоглолтонд Клипперсийн ахлах дасгалжуулагч эхний сэлгээний төвөөр Жамайкл Грийнийг сонгосон. Монтрез Харрил шилдэг зургаа дахь тоглогчийн шагналыг хүртээд энэ цувралд үр дүнгээ үзүүлж чадахгүй байгаагийн хувьд энэ нь зөв шийдвэр байсан юм.
5 дахь тоглолтонд 16 оноог барьж, 6 дахь тоглолтонд 19 оноог барьж хожсоноор 7 дахь тоглолтыг гаргалаа. Никола Йокич 34 оноо (энэ улирлын дээд үзүүлэлт) БҮХ НБЭ-гийн багийн гишүүн шиг л тоглосон. Түүнийг зогсооход хэцүү байсан ба хамгийн гол нь тэр зорилготой тоглож байна.
Сүүлийн хоёр тоглолтын хоёрдугаар хагаст Йокич Харрил хоёр талбай дээр зэрэг тоглож буй тохиолдолд Клипперс 30 оноогоор дутуу байна. Клипперс яагаад ингэж амархан оноогоо бариулан хожигдсоны гол учир нь энд л байгаа юм.
Энэ цувралд Йокич Харрилын эсрэг 64%-тай довтолж байгаа юм. Харин Зубацын эсрэг 49% бол бусад төвийн байрлал дээр тоглож байгаа тоглогчдын эсрэг 54%-тай довтолж байна.
"Надад 1000 дасгалжуулагч байна. Бидэнд анализ хийдэг таван залуу бий. Бидэнд мэдэгдэхгүй зүйл гэж байхгүй байх гэж бодож байна" гэж Док Риверс багийн бүрэлдэхүүний мэдээллийн талаар хэлсэн. "Заримдаа тоглоомыг үзээд дараа нь [нэмэх / хасах] үзүүлэлтээ олж хараарай. Шүүмжлэхээсээ өмнө тоглолтоо үзээрэй."
Риверс Харреллийг өмөөрч болно. Гэхдээ юу гээч! Харрелл улирлын шилдэг хамгаалагч биш шүү дээ. Тэр Йокичийг зогсоож чадахгүй, хэн ч чадахгүй. Мөн Харрелл бөмбөгтэй үедээ ч тааруу байна.
Тэр улирлын турш бараг л 19 оноо дунджилсан учраас л шилдэг зургаа дахь тоглогчийн шагнал хүртсэн. Харин энэ цувралд 10.3 оноо л дунджилж байна.
Гурван удаагийн шилдэг зургаа дахь тоглогч, сэлгээнээс гарч ирэн сүйрүүлээд буй Лү Уильямс энэ цувралд нэг тоглолтод 12 оноо дунджилж байгааг онцлох хэрэгтэй. Яг одоо Клипперс аваргын хэмжээний баг гэж харагдахгүй байна.
Хоёрдугаарт, Риверсийн хувьд ахлах дасгалжуулгчийн ажил дээрээ зөв товчлуурыг л онож дарж чадахгүй байна. Тоглолтын гуравдугаар үед тэргүүллээ алдахын өмнө, Риверс туслах дасгалжуулагчидтайгаа тоглолтыг дуусгасан мэт ярьж байсан. Завсарлагааны үеэр тоглолтын хэмнэлийг хурдасгахын тулд Шаметийг суулган Режжи Жэксоныг тоглотонд оруулсан.
Хожим сүүлд нь Ривест хэлэх үг олдоогүй. Тэрбээр:
“Би одоохондоо юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Яг үнэнээ яагаад тэргүүллээ алдсан талаар би өөрөө ч мэдэхгүй байна. Ямартай ч дахин нэг тоглолт үзэхээр боллоо.” гэж хэлсэн.
2015 oнд Хьюстэнг 3:1-ээр хожиж яваад баригдан хожигдож байсан ба энэ удаагийн нөхцөл байдал хоёрыг харьцуулахад тэрээр энэ бол тэс ондоо нөхцөл байдал гэж тайлбарласан.
Мэдээж хэрэг үнэн. Энэ бол өөр нөхцөл байдал. Гэвч Риверс гурав дахь удаагаа 3:1-ээс бариулан хожигдсон түүхтэй болохыг хүсэхгүй байгаа. Тэр тусмаа аваргын хэмжээнд яригдаж буй багийн хувьд. ESPN-ий статистик, мэдээллийн санд Док Риверс нь НБЭ-ийн түүхэнд хоёр ба түүнээс дээш удаа цувралд 3:1-ээс бариулан хожигдсон цор ганц дасгалжуулагч ажээ.
Гуравдугаарт, ямар нэгэн хэвийн бус зүйл Наггетсд тохиолдоод байна. Тэд нар айдас, сандралгүйгээр илүү тухтай тоглож байна. Энэ үеэр Клипперс илүү хүнд нөхцөлд ороод байна.
Наггетсийнхэн хэрхэн энд хүрсэн талаар зарим нэг шалтгаан байгаа эсэхийг тодорхойлоход хэцүү байгаа талаараа Орландогийн хэвлэлийнхэнд мэдээлсэн. Хоёрхон сарын өмнө л тэд Ковид-19 халдварын болон бэртэл гэмтлийн улмаас тоглолтонд оролцох боломжтой наймхан тоглогчтой байсан билээ.
Тэд хасагдах шатанд таван тоглолт дараалан хожоод буй. Хэдийгээр “БАББЛЭ”-д талбайн давуу тал зэрэг хүчин зүйлс байхгүй ч гэлээ энэ бол үнэхээр биширмээр үзүүлэлт юм.
Юта Жазз 5 дахь тоглолтын хоёрдугаар хагаст 15 онооны зөрүүгээ алдсан хэдий ч хичээсээр байсан. Харин Клипперсийг хоёр тоглолт дарааллан эргэн ирэлт хийн барьж хожиход тэд яаж ч чадаагүй.
Сэтгэл хөдлөлөө харуулахдаа ихэвчлэн хөшөө шиг байдаг Йокич өөрийн мэдрэмжийг илүү ихээр гаргаж өгөх хэрэгтэй байгааг дурдмаар байна.
Эргэн ирэлт хийж хожсон талаараа Йокич “Хачин сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ хожих, хожигдох нь хамаагүй байсан. Дасгалжуулагч тоглолтын өмнө хөгжилдөхөө мартууүзай гэж хэлж байсан. Гурав, дөрөвдүгээр үед бид хөгжилдөж чадсан.” хэмээн хэлсэн.
Риверсийн тодорхойлоод байгаа Клипперс бол жинхэнэ Клипперс биш. Тоглогчид өөр өөрсдийн ур чадвараа гаргах хэрэгтэй. Сул шидэлтүүдээ унагах хэрэгэй. Хоёрдугаар хагасд тэд Клипперс байхаа больчихдог.
Цувралын тав дахь тоглолтын эхний хагасд тэд 17 сул шидэлт хийж 12-ийг нь унагасан бол хоёрдугаар хагасд 15-аас 6. Сүүлийн тоглолтын эхний хагаст 14-өөс 9-ийг хийж 19 оноогоор тэргүүлсэн. Хоёрдугаар хагасд 14-өөс 6, гурван онооны шидэлт 7-оос зөвхөн 1-ийг амжилттай болгожээ.
"Бид цувралыг удирдсан хэвээр байгаа. Ямар нэгэн сандрал байхгүй. Долоо дахь тоглолт гарах нь. Би хожих магадлалыг өөрийн багтаа өгч байна." хэмээн Пол Жорж хэлсэн.
Үнэн. Засаж залруулж болох зарим зүйлээ засах хэрэгтэй. Мөн, Наггетсийн хожоод байгаа нь жижиг асуудал биш. Наггетс илүү сайн баг болох нь анхаарал татаж байна.
Дасгалжуулагч Майк Малөүн: “Хүмүүс бидний талаар Наггетс хөөрхөн баг шүү хэмээн шоглож буй талаар олон удаа сонссон. Бид улирлын ихэнх хугацаанд өрнөд бүсийн хоёрдугаар байранд бичигдэж байсан” гэж хэлжээ.
Орчуулсан: Б. Амарбаясгалан
Эх сурвалж: www.ESPN.com