Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЕХ: Нам, эвслээс ирүүлсэн нэр дэвшигчдийн материалд хийсэн шалгалтын дүнг 06 дугаар сарын 01-ний дотор танилцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам эвслүүд 05 дугаар сарын 20-ны өдөр нэр дэвшигчдээ тодруулсан билээ. Хуульд зааснаар нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулснаас хойш буюу 05 дугаар сарын 25-ны дотор нэрсээ СЕХ-нд хүргүүлэх ёстой.

Тэгвэл УИХ-д суудалтай гурван нам өнөөдөр СЕХ-нд нэр дэвшигчдийнхээ нэрсийг хүргүүллээ. СЕХ улс төрийн нам, эвслээс ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг хүлээж авснаас хойш долоо хоногийн дотор шалгаж, тухайн нам, эвсэлд эргэн мэдээлэх аж. Өөрөөр хэлбэл 06 дугаар сарын 01-ний дотор нэр дэвшигчдийн материалд хийсэн шалгалтын дүнг холбогдох нам, эвслүүдэд албан ёсоор танилцуулах юм байна.

Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах нийт 10 үндэслэлийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд маш тодорхой хуульчилсан байдаг. Тухайлбал, хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй, нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй, өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн, нэр дэвшигчийн баримт бичиг дутуу бол тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана, мөн нийт нэр дэвшигчид тавигдах хүйсийн шаардлагыг хангаагүй бол тухайн нам, эвслийн нийт нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалздаг.

Замын хөдөлгөөнийг 18:00 цагт нээлээ
Замын хөдөлгөөнийг 18:00 цагт нээлээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.