Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын хөдөлгөөнийг 18:00 цагт нээлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулж буйтай холбогдуулан өглөөний 06:00 цагаас Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замын уулзвараас Баруун 4 замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас “Монгол шуудан”-гийн уулзвар болон дотогш замуудын авто машины хөдөлгөөнийг түр хязгаарласан.

Замын хөдөлгөөнийг 18:00 цагт нээсэн тул иргэд та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой оролцож, бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөж гэмтэхээс урьдчилан сэргийлэн, аюулгүй байдлыг хангахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Парламентад суудалтай гурван намын нэг ХҮН НАМ 126 нэр дэвшигчийн материалаа  СЕХ-нд хүлээлгэн өглөө
Парламентад суудалтай гурван намын нэг ХҮН НАМ 126 нэр дэвшигчийн материалаа СЕХ-нд хүлээлгэн өглөө
 
Outlaw хамтлаг 20 жилийн ойн хүрээнд 20Х20 аяныг эхлүүллээ
Outlaw хамтлаг 20 жилийн ойн хүрээнд 20Х20 аяныг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.