УИХ-ын гишүүн асан Г.Уянга телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ АН-ын гишүүний хувьд 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд намынхаа нэр дэвшилтийн үйл явц болоод улс төрийн үйл ажиллагаатай холбоотой асуудалд байр сууриа илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн асан Г.Уянга: Ардчилсан намын залуучуудад нэг том алдаа байгаа нь Ардчилал бол АН гэж ойлгодог энэ явцуу ойлголтоосоо салах хэрэгтэй. Ардчилал угтаа нийгмийн хаа сайгүй газар, бүх намд байх ёстой үнэт зүйл. Гэхдээ энэ ардчиллыг хамгаална гэж бодож байгаа бол Ардчилсан намыг хамгаалах тухай ойлголт ерөөсөө биш юм. Ардчилал бол зөвхөн Ардчилсан нам юм гэдэг ийм үхширч хоцрогдсон бодлоо авч хаяад нийгмийг өргөн хүрээнд нь харж алдаа дутагдлыг нь засаж сайжруулахын төлөө явахгүй бол зүгээр л МАН-ын эсрэг "намчингууд" л харагдаад байна шүү дээ. Тиймээс ийм явцуу бодлоосоо салж байж л шинэ үеийнхэн гарч ирэх ёстой" гэв.