Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Нарантуяа: Намаа цэгцэлж, улсаа хөгжүүлэхийн төлөө тууштай явна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд энэ сарын 20-ны өдөр сонгуулийн тойргуудад болон жагсаалтаар нэр дэвшүүлэх гишүүдийнхээ нэрсийг тодруулсан билээ.

Тодруулбал, АН энэ өдөр нэр дэшигчдийнхээ нэрсийг тодруулах явцдаа процессын олон алдаа гаргаж, тойрогт болон жагсаалтад нэр дэвшүүлэхээр яригдаж байсан зарим лидерүүдээ нэр дэвшилтийн гадна орхигдуулсан нь олны шүүмжлэлийг ихээхэн дагуулаад байсан юм. Тэдгээр хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа бөгөөд тэрбээр энэ удаагийн сонгуульд тойргоос биш жагсаалтад орох хүсэлтээ илэрхийлж байсан ч харамсалтай нь түүнд жагсаалтад орох боломж олгоогүйн зэрэгцээ тойрогт нэр дэвших боломжийг нь ч мөн хязгаарлаж шийдвэрлэсэн нь Ардчилсан нам дотор ширүүн талцал, маргааныг үүсгэсэн билээ.

Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "АН-ын үе үеийн удирдлагууд дандаа л ийм намдаа, гишүүддээ “хайргүй” байсан. Тэглээ гээд гишүүд, дэмжигчид нь үйл хэрэг, үзэл санаанаасаа хэзээ ч ухарч, шантарч яваагүй нь бахархалтай.Намаа цэгцэлж, улсаа хөгжүүлэхийн төлөө эгч нь цаашдаа ч тууштай явах болно" гэжээ.

Фото сурвалжилга: Автомашингүй өдөр 18 цаг хүртэл үргэлжилнэ
Фото сурвалжилга: Автомашингүй өдөр 18 цаг хүртэл үргэлжилнэ
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.