Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэгт өдөрт 90 мянгаас дээш халдварын тохиолдол илэрч байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

Энэтхэгт коронавирусний халдвар авсан хүний тоо 4,930,236 хүрч, халдвараар нас барсан хүний тоо 80,776-д хүрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, “COVID-19” халдварласан хүмүүсийн 3,859,399 нь эдгэрч, эмнэлгээс гарсан. Энэтхэг улс халдварын тохиолдлын тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна гэжээ.

“Энэтхэгт даваа гаргийн байдлаар шинжилгээнд хамрагдсан хүний тоо 58.3 саяд хүрсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд 1.07 сая хүнд шинжилгээ хийсэн” гэж тус улсын Анагаахын шинжлэх ухааны судалгааны зөвлөлөөс мэдээлсэн байна.

Түүнчлэн Энэтхэгт сүүлийн долоо хоног гаруйн хугацаанд өдөрт дунджаар 90 мянгаас дээш халдварын тохиолдол шинээр илэрчээ. Махараштра, Андра Прадеш, Тамилнад, Карнатака зэрэг нь халдвар хамгийн их тархсан мужуудад тооцогдож байна.

АНУ-аас импортолж буй барааг БНХАУ нэмэлт татвараас чөлөөлнө
АНУ-аас импортолж буй барааг БНХАУ нэмэлт татвараас чөлөөлнө
 
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.