БНХАУ-ын Засгийн газар АНУ-ын 16 нэр төрлийн импортын барааг нэмэлт татвараас дахин нэг жил чөлөөлнө гэж тус улсын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Татвар, хураамжийн хороо мэдэгдсэн байна.
Тус бүтээгдэхүүнүүдийн дотор малын тэжээлийн үйлдвэрлэлд ашигладаг загасны гурил, тослох эд, тосолгооны материал, тос, эмнэлэгт зориулагдсан цэнэгт бөөмсийн шугаман хурдасгуур зэрэг бараа бүтээгдэхүүн байгаа юм. Уг арга хэмжээ 2021 оны есдүгээр сарын 16 хүртэл үргэлжлэх юм.
БНХАУ-тай хийж буй худалдааны хэлэлцээг хойшлуулсныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп наймдугаар сарын 19-нд мэдээлсэн билээ. Тэрбээр мөн долдугаар сарын 23-нд мэдэгдэл хийхдээ, коронавирусний цар тахалтай холбоотойгоор хоёр талын худалдааны гэрээнд ач холбогдол өгөх нь багассан хэмээжээ. Түүнчлэн Трамп Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг БНХАУ их хэмжээгээр худалдан авч эхэлснийг хүлээн зөвшөөрчээ.