Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ипотекийн зээл олголт сүүлийн 17 хоногт 52 хувиар өсжээ

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 8 секунд

Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд оны эхнээс тавдугаар сарын 17-ны байдлаар 397.3 тэрбум төгрөгийн зээлийг 3,361 өрхөд олгожээ. Үүнээс Улаанбаатар хотод 267.3 тэрбум төгрөгийн зээлийг 2,082 өрхөд, 130 тэрбум төгрөгийн зээлийг 1,279 өрхөд олгосон байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад, ойролцоогоор 59 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнээс орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 100 хувь өссөн байна.

Улсын Их Хурлаас “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг баталж, Засгийн газраас “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тус тогтоолд хуримтлалын сангаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт Монголбанкаар дамжуулан хөрөнгө оруулахаар заасны дагуу хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилт нэмэгдсэнээр зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад, сүүлийн 17 хоногт 52 хувиар нэмэгдсэн байна.

БНСУ-ын Чонжү хотоор аялвал заавал очиж үзэх газрууд: Wine Tunnel
БНСУ-ын Чонжү хотоор аялвал заавал очиж үзэх газрууд: Wine Tunnel
 
Боксын Дэлхийн цомын тэмцээнд оролцох Үндэсний шигшээ багийнхан Их Британийг зорьлоо
Боксын Дэлхийн цомын тэмцээнд оролцох Үндэсний шигшээ багийнхан Их Британийг зорьлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.