Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын Чонжү хотоор аялвал заавал очиж үзэх газрууд: Wine Tunnel

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 4 секунд

БНСУ-руу аялах сонирхолтой Монголчуудад аяллын шинэ зам нээгджээ. Тэр нь Чонжү хот. БНСУ-ын агаарын тээвэрлэгч “АeroК” компани ЧОНЖҮ-УЛААНБААТАР чиглэлийн анхны нислэгээ 2024 оны тавдугаар сарын 16-нд хийсэн юм. Улмаар Чонжү хотоор аялвал заавал очиж үзэх газруудыг цувралаар хүргэж байгаа билээ. Эхнийх нь Belle foret resort байсан бол хоёр дахь нь Хойд Чүнчон аймгийн Yeongdong сумын Wine Tunnel.

Yeongdong сумын усан үзмээр хийсэн дарс хамгийн амт, чанартай гэдгээрээ алдартай. Мөн маш тансаг үнэртэй.

Учир нь усан үзмийн ургацын улиралд хур тунадас багатай, нарны гэрэл ихтэй зэрэг нь усан үзэм боловсорч гүйцэхэд яг таг сайхан таардаг аж. Мөн түүнчлэн Yeongdong сумын хөрс нь ус чийг сайтай бөгөөд хайрга, элс, шохойн чулуу зэрэг нь усан үзмийн амтанд нөлөөлөхүйц, хөрсний оновчтой найрлагатай гэнэ. Ингэхдээ усан үзэм дундаас зөвхөн элсэн чихрийн өндөр агууламжтайг нь сонгож дарс хийдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, хангалттай боловсорсон усан үзэмд нэмэлт исгэгч хольдоггүй нь бусад дарсаас ялгарна.

420 метр үргэлжлэх Wine Tunnel

Wine Tunnel-д олон мянган өнгөтэй дарс, асар том торх бий. Энд "Yeongdong сумын усан үзмийн амт, үнэрийг мэдэрч цагийг хөгжилтэй өнгөрөөгөөрэй" гэж туннелийн үүдэнд бичжээ. Товчхондоо энд харах, сонсох, суралцах, амтлах, мэдрэх зэргээр таван мэдрэхүйгээ хөгжүүлэх, дарстай холбоотой олон төрлийн мэдлэг олж авангаа хөгжилдөх боломжтой. Энэхүү дарсны туннел нь 420 метр урт бөгөөд дарстай холбоотой үндсэн хэд, хэдэн консепцтэй. Үүнд, усан үзмийн талбай, усан үзмийн талбайн аялал жуулчлалын үзэсгэлэнгийн танхим, дарсны соёлын төв, дэлхийн дарсны танхим, дарсны амталгаат хэсэг, ресторан, хурим зэрэг арга хэмжээний танхим, фото хэсэг зэрэг багтана.

Дээр дурдсан усан үзмийн талбайн аялал жуулчлалын үзэсгэлэнгийн танхим нь усан үзмийн тариалан эрхэлдэг дэлхийд алдартай 10 орноос сэдэвчилсэн өнгөөр ​​гэрэлтүүлж, усан үзмийн тариалалт, сортын талаар төрөл бүрийн мэдээлэл өгөх хэсэгтэй. Бүр дарсны шил ашиглан гэрэлтүүлгийн дэлгэц хийсэн байх жишээний. Дарсны туннелд Грекийн дарсны бурхан тэнгэр болох Дионисийн зураг хүртэл бий. Эртний Грек ба түүний Олимпын бурхад, тэдний эцэг, хамгийн хүчирхэг эцэг нь Зевс байв. Түүний олон хөвгүүдийн нэг нь дарсны бурхан Дионис. Мөн театр болон драмын жүжгүүд үүсэж хөгжсөн замыг эртний грекчүүд Дионис буюу дарсны бурхантай холбож иржээ.

Усан үзэмний сортууд өөр, өөрийн өвөрмөц үнэртэй байдаг

Тухайн дарсны шинж чанар, аль нутагт тариалсан болоод хэдэн оны ургац, ямар хоолтой зохицох гээд бүх мэдээлэл нь уг туннелд бий. Ерөнхийдөө олон улсад нийт 1000 гаруй төрлийн усан үзэмний сорт байдаг юм байна. Түүнээс гадна ховор сортууд ч бий.

Энэ талаар дарсны туннелийн тайлбарлагч "Хаана ямар хөрсөнд ургасан, ус чийгээс хамаарч дарсны амт өөр байдаг. Яг нэг сортынх хэрнээ тухайн жилээсээ шалтгаалан амт нь өөр байх жишээтэй. Яагаад гэвэл жил болгон ургац авч түүгээрээ дарсаа хийнэ. Тухайн жил нь нартай, хур багатай байсан эсэхээс хамаарч янз бүрийн амт чанартай байна гэсэн үг.

Дарсыг мэдрэх нь чухал. Усан үзэмний сортууд өөр, өөрийн өвөрмөц үнэртэй байдаг. Үнэрийг нь маш гоё жимс, цэцэгтэй зүйрлэж болно. Хоол болгон өөрийн амттай байдаг шиг дарс болгон өвөрмөц амтыг агуулдаг. Дарс уухдаа тэр бүхнийг мэдрэхийг л хичээх хэрэгтэй. Түүнээс бус хурдан залгилбал тэр таашаал, мэдрэмжийг авахгүй. Дарс уухад оюун ухаан сэргэнэ, гоё яриа өрнөнө. Сайн дарс сайхан яриа өрнүүлдэг гэдэг" гэв.

Дарсны сургалт, амталгаа ч энд болдог

Цагаан, ягаан дарсыг хөнгөн зууш, салат, тахианы махан хоолнуудтай, харин улаан дарсыг бор махан хоолтой хослуулан хэрэглэх нь зохимжтой. Зун оргилуун, ягаан дарсыг түлхүү хэрэглэвэл зохистой. Тиймээс хүн өөрөө дуртай амтаа олох нь чухал аж. Дарсны сургалт, амталгаанд очиж туршиж үзэх хэрэгтэй. Энэхүү сургалт ч Wine Tunnel-д болдог.

Хүн өөрийнхөө дуртай амт буюу ямар дарсанд дуртайгаа мэдчихвэл дарсны амт маш сайхан амтагддаг гэнэ.

Улаан дарсанд судасны хананы уян хатан байдалд нөлөөлдөг пенол гэх бодис агуулагддаг ба улаан дарсан дахь антиоксидантууд нь холестериныг задалж, хоол шингээхэд тусалдаг. Цагаан дарс харин уушги цэвэрлэх ач холбогдолтой. Эмэгтэй хүн өдөр бүр 100-150 мл, харин эрэгтэй хүн өдөр бүр 200-250 мл хундага дарс уух нь зохистой хэмжээ юм.

Гар аргаар ухсан 100 гаруй жижиг хонгил энд бий

Хүйтэн дайны үеийн хамгийн их цус асгаруулсан, мөргөлдөөн нь Япон, БНСУ-ын дайн байсан. Солонгосчууд 35 жил Японы эрхшээлд байсан.

Улмаар гурван жил үргэлжилсэн дайны ард гарсан Солонгос улс түүх соёлын дурсгалт газруудаа нүдний цөцгий мэт хайрладаг нь бахархам санагдаж байлаа.

Тэд Японтой хийсэн хүйтэн дайны улмаас үлдэж хоцорсон барилга, байгууламжийг огт нураадаггүй. Яг л тэр түүхэн хэлбэрээр нь хадгалдаг. Энэхүү дарсны туннелд дайны үед сум нөөцлөхийн тулд гар аргаар ухсан 100 гаруй жижиг хонгил бий. Энэ бүгдийг хамгаалалтад авч хүн орохооргүй болгожээ. Учир нь олон жил болсон учраас дээрээс нь шороо, чулуу унах болсон байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлбэ, Ховд, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см давсан тул сонор сэрэмжтэй байна уу
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлбэ, Ховд, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см давсан тул сонор сэрэмжтэй байна уу
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.