Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: “Ногоон автобус“ 5.6  тэрбумын татвар төлөх байсан ч чөлөөлөгдсөн

Огноо
Унших
2 минут 34 секунд

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-аас оруулж ирсэн Daewoo маркийн "НОГООН АВТОБУС"-ны худалдан авах ажиллагааг хянан шалгах нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

--------------------

ГЕГ-ын Дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван:

-50 автобус дээр анх бичиг баримтын зөрчил гараад цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн. Засгийн газрын тогтоол дээр 45 хүртэлх зорчигчийн багтаамжтай шинэ автобусыг гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэж заасан. Энэ тогтоолд нийцүүлэн "Тэнүүн-Огоо" компани гаалийн бүрдүүлэлтийг хийсэн. Энэ асуудал дээр гаалийн хяналтын байцаагч нар бичиг баримтыг нягталж үзээгүй бол манайх дутуу ажилласан гэж харагдаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Энэ шинэ автобуснууд татваргүй орж ирсэн үү

ГЕГ-ын Дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван:

-Тиймээ татваргүй.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Хэрэв хуучин гэдгийг нь илрүүлээд гаалиар гаргасан бол татвартай юу ?

ГЕГ-ын Дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван:

Тийм ээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Энэ хоёрын зөрүү нь хэд вэ. Та үүн дээр нэг тайлбар хэлээч

ГЕГ-ын Дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван:

-Тухайн гаалийн байгууллага мэдүүлж байгаа хэлцлийн үнээс шалтгаална. Тээврийн зардал бусад холбогдох зардлыг нэмж тооцсоноор гаалийн нэгж үнийг тодорхойлдог. Тэгэхээр холбогдох бичиг баримтуудыг үзэж байж үнийн мэдээллийг өгөх боломжтой.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Хэрэв ашиглагдсан автобусыг засаж янзлаад оруулсан гэдэг нь батлагдвал гаалийн татвар ногдох юм байна тийм үү. Тэгэхээр одоо гаалийн татваргүй оруулсан гэж үзэхээр байна л даа.

ГЕГ-ын Дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван:

-Тийм ээ. Үндсэндээ 5.6 тэрбумын татвар төлөх байсан ч чөлөөлөгдсөн. 50 автобусын 1.7 тэрбумын татварыг төлүүлсэн. 2 дунд оврын каунти маркийн автобус гаалийн хяналтын бүсэд татварын барьцаанд байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

- Тэгэхээр 5.6 тэрбумын татварын асуудал сөхөгдөж гарч ирлээ.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.