Ногоон автобусны худалдан авах ажиллагааг хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол хоёр өдрийн турш болж өндөрлөлөө.
УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ сонсголыг хааж "Хоёр өдрийн турш нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах үйл ажиллагаанд дүгнэлт шинжилгээ хийлээ.
УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн хүрээнд төрийн байгууллагуудын хууль бус үйл ажиллагааны талаар нийтэд нээлттэй мэдээлэл өгч, хууль хяналтын байгууллагад тогтоогдсон асуудлуудыг шилжүүлдэг болсон.
Төрийн худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудалд тагнуулын байгууллага оролцож, хууль зөрчсөн зэрэг нь нийтэд ил боллоо. Энэ бүхэн том туршлага болж, цаашид ийм үйлдэл хийх эрсдэлийг бууруулна гэдэгт найдаж байна” гэдгийг хэллээ.