Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: “НОГООН АВТОБУС“-нууд техникийн шаардлага хангасан эсэх талаар мэдээлэл сонсож, 31 гэрчээс тайлбар авна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.22) хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

Өнөөдрийн сонсголоор “Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт” сэдвийн хүрээнд Худалдан авсан автобуснууд нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан эсэх талаар; Нийтийн тээврийн автобуснуудыг сурвалжилсан хэвлэлийн мэдээний талаар шинжээч, хянан шалгагч нарын тайлан, дүгнэлтийг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 31 гэрчийг дуудсан байна.

Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцож байгаа юм.

SOCIAL POP: З.Нарантуяа “Өөрсдөө л дэвшээд сонгуулийг гоё харагдуулаад өгөөч ээ гэсэн шүү дээ“ гэв
SOCIAL POP: З.Нарантуяа “Өөрсдөө л дэвшээд сонгуулийг гоё харагдуулаад өгөөч ээ гэсэн шүү дээ“ гэв
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.