Ардчилсан намын ҮБХ-ны хурлаар УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ эцэслэн тодруулсан. Гэвч энэ үеэр УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа намаас гарч буйгаа мэдэгдсэн. Харин АН-аас түүнд баруун бүсэд нэр дэвших эрх олгосон талаар намаас нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор олон талын санал шүүмжлэл гарч буй.
Тухайлбал, өнөөдрийн нэгэн жиргээнд УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа "Ам нээвэл уушиг нээ гэж Зи-гийн хүн гэдэг дээр нэг тайлбар хийчихье. Батхүү агсаны шүүхийн хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж, танилцсан. Тангараг өргөсөнийхөө дараа орондоо Зөвлөх болооч гэсэн. 1 жил ажиллаад ажлаа өгсөн. 6 жил харьцсангүй. Чиг шугамаараа явсаар өдий хүрчээ" гэсэн юм.
Харин тэрбээр намын дарга Л.Гантөмөр болон Тэргүүн дэд дарга С.Баярцогт нарын тухайд "Өөрсдөө л дэвшээд сонгуулийг гоё харагдуулаад өгөөч ээ гэсэн шүү дээ. Тэр 2-т огт дургүй. 12 хүн л надад санал өгсөн шүү. Би жинхэнээсээ өрсөлдсөн бол тийм санал авахгүй ээ, бүү бас" хэмээн хариулсан байх аж.