Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Бат-Эрдэнэ: Д.Сумъяабазар дарга ирээгүй учраас Д.Мөнх-Эрдэнэ “буудсаар“ байгаад гарлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Ногоон автобусны сонсгол үргэлжилж байна. Өнөөдөр:

-Нийтийн тээврийн худалдан авалтыг нууцад оруулсан гэх асуудал,

-Нийтийн тээврийн автобус нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтийн талаар,

-Нийтийн тээврийн автобус нийлүүлэх гүйцэтгэгчид олгох санхүүжилт, түүний зарцуулалт зэрэг асуудлаар мэдээлэл сонсож буй.

Энэ удаагийн сонсголд Хотын дарга асан Д.Сумъяабазар тэргүүтэй 98 гэрч дуудагдсан. Гэвч Д.Сумъяабазар нь тодорхойгүй шалтгаанаар сонсголд ирсэнгүй. Түүнтэй хамт гэрчээр дуудагдсан Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ тайлбар мэдээлэл өгсөн.

Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ "Өнөөдөр Д.Сумъяабазар дарга ирсэнгүй. Д.Мөнх-Эрдэнэ баахан хариулж байгаад гарсан. Амны зоргоор гэдэг шиг буудаж буудаж гарлаа. ЗГХЭГ-т сайн хуульч байсан хүн өөр тийшээ яваад, төрөл арилжчих юм" гэв.

Д.Отгонжаргал: “Тэнүүн-Огоо“ ХХК нь татварын хөнгөлөлтөд хамрагдах заалтыг худал мэдүүлсэн
Д.Отгонжаргал: “Тэнүүн-Огоо“ ХХК нь татварын хөнгөлөлтөд хамрагдах заалтыг худал мэдүүлсэн
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ