Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Отгонжаргал: “Тэнүүн-Огоо“ ХХК нь татварын хөнгөлөлтөд хамрагдах заалтыг худал мэдүүлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Ногоон автобусны сонсгол Нийтийн тээврийн автобус нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллээр үргэлжилж байна.

Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал "2023 оны наймдугаар сарын 23-нд хийсэн гэрээний дагуу БНСУ-д үйлдвэрлэсэн 19 хүний суудалтай 50 ширхэг COUNTY маркийн автобус нийлүүлэгдсэн. Би өнгөрсөн оны аравдугаар сард ажлаа авсан. Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу ГЕГ-т хандахад, татвар төлөөгүй байна гэх асуудал гарч ирсэн.

"Тэнүүн-Огоо" ХХК нь татварын хөнгөлөлтөд хамрагдах заалтыг худал мэдүүлсэн. Улмаар татвараас зайлсхийсэн гэх асуудлыг ГЕГ, ЦЕГ хоёр сарын турш шалгасан хэдий ч гэрээний дагуу төлөх үүрэггүй гэж үзсэн. Иймд нийслэлийн зүгээс 1.7 тэрбум төгрөгийн гаалийн татварыг 12-р сард ГЕГ-ын дансанд төлсөн.

Үүний дараа үнийн зөрүүнээс шалтгаалж, 50 автобуснаас 48-ыг нь авсан. Дээрх автобуснуудыг энэ оны нэгдүгээр сард үйлчилгээнд гаргасан хэдий ч нэмэлтээр заагдсан халаагуур, дэлгэц, камерын бүрдэл хангагдаагүй гэх үндэслэлээр үйлчилгээнээс буцааж татсан" гэх мэдээллийг өглөө.

ШИНЖЭЭЧ: С.Жавхлантбаатарын дүү С.Жавхлантуяа, “Тэнүүн-Огоо“ ХХК-ийн захирал А.Ганхуягийн хүү Г.Намнансүрэн нар нь “Илчит хүлэг“ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, нэгдмэл сонирхолтой этгээдүүд
ШИНЖЭЭЧ: С.Жавхлантбаатарын дүү С.Жавхлантуяа, “Тэнүүн-Огоо“ ХХК-ийн захирал А.Ганхуягийн хүү Г.Намнансүрэн нар нь “Илчит хүлэг“ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, нэгдмэл сонирхолтой этгээдүүд
 
Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.