Экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Монголд айлчлахтай холбоотой өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр өөрийн алба ёсны цахим хуудсан дээрээ англи хэлээр ингэж бичжээ.
"БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Монголын хилийн хоригийг зөрчин айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын үеэр бүх монголчууд түүнийг дараах зүйлсийг хэлээсэй хэмээн хүлээж байна.
1.БНХАУ Өвөр Монголд явуулж байгаа соёлын геноцитоо даруй зогсоож, энэ явдлыг ахин давтахгүй.
2.БНХАУ монгол хэл бичгээ хэрэглэх, сурах, өвлөн авахын төлөө хичээсэн хэнийг ч яллахгүй.
3. БНХАУ нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр, хууль тогтоомжоо тууштай мөрдөх болно." гэж хэлэхийг хүлээж байна гэжээ.
Chinese Foreign Minister Wang Yi is coming to Mongolia despite our complete border shutdown. All Mongols and the...
Posted by Elbegdorj Tsakhia on Sunday, September 13, 2020