Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Р.Булгамаа: Жагсаалтын ард ямар нэгэн бизнес, фракцын төлөөлөл итгэмжлэгдсэн төлөөлөл байдлаар оролцож болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

АН-ны Үндэсний бодлогын хороо хуралдаж байна. Энэ үеэр хуульч Р.Булгамаа "Ирц хангалттай байна. Үндэсний бодлогын хорооны гишүүд идэвхтэй оролцож маш их ач холбогдол өгч байна. Яагаад гэвэл алдагдсан найман жилийн боломжийг эргүүлэн авчиръя гэх уриан дор маш хүн төвтэй, хөгжил төвтэй мөрийн хөтөлбөр дэвшүүлж байна. Энэ мөрийн хөтөлбөрөөр иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой. Миний хувьд 2015 оноос хойш ҮБХ-ны гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Миний хувьд жагсаалтаар нэр дэвших хүсэлтээ намдаа илэрхийлсэн. Өмнө нь хоёр удаа АН-аас УИХ-д нэр дэвшиж байсан. Үндсэндээ сонгогдсон тойргоос нэр дэвших эрхийг өгөөгүй. Энэ удаа ч бас надад эргэлзээ бүхий итгэл алдарсан нөхцөл байдал үүссэн учраас жагсаалтаар нэр дэвших хүсэлтээ өгсөн. Нэг зүйлийг шударга хэлье. Жагсаалтын ард ямар нэгэн бизнесийн төлөөлөл, фракцын төлөөлөл итгэмжлэгдсэн төлөөлөл байдлаар оролцож болохгүй. Би хувьдаа харахдаа ард иргэдийн дуу хоолой байгаасай. Өнөөдрийн намын хурлын өнгө аясаас харахад тийм биш бололтой. ҮБХ-ны гишүүд сэтгэл дундуур байна, намын эрэмбэ дарааллаар зогсох бололтой. Фракцууд эрэмбэ дарааллаа хуваах юм шиг байна. Ямар ч шийдвэр гаргасан би хүндэтгэлтэй хандана " гэлээ.

жаг

ШУУРХАЙ: МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэллээ
ШУУРХАЙ: МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэллээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.