Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: АН-аас НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Л.Наранбаатарыг АТГ-т өгч байна. Тэр яасан даварсан нөхөр вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Хотын дарга Х.Нямбаатар зарим үүргийг холбогдох албаныханд өгөв. Тухайлбал,

НИТХ-ын төлөөлөгч асан Л.Наранбаатар нь концессын гэрээгээр СБД-ийн Тамгын газрын байрыг нурааж, суурин дээр 16 давхар барилга барьсан хэдий ч гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хавсралтыг сольсон, ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн зөрчил илэрчээ. Иймд дээрх асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахаар боллоо. Хотын дарга хэлэхдээ,

"АН-аас НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Л.Наранбаатарыг АТГ-т өгч байна. Тэр яасан даварсан нөхөр вэ. Э.Бат-Үүлийг Хотын даргаар ажиллаж байхад СБД-ийн ЗДТГ-ын байрыг нурааж, 16 давхар барилга барьчхаад, нийслэлд 1 м.кв-ыг ч өгөөгүй ширэн нүүрлэж байна" гэв.

“Өр төлбөрөө төлж барагдуул” гэх шалтгаанаар бусдыг зодож, хорьсон хэргийг шалгаж байна
“Өр төлбөрөө төлж барагдуул” гэх шалтгаанаар бусдыг зодож, хорьсон хэргийг шалгаж байна
 
Нийслэлийн 2025 оны төсвийн нэмэлт өөрчлөлт нь 24 мега төслийг дэмжихэд чиглэнэ
Нийслэлийн 2025 оны төсвийн нэмэлт өөрчлөлт нь 24 мега төслийг дэмжихэд чиглэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.