Цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэргийн талаар ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын ЭЦХ-ийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Э.Отгонмөнх дараах сэрэмжлүүлэг мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Интернэт орчин хөгжихийн хэрээр бага насны хүүхдүүд фэйсбүүк, инстаграм, телеграм, вайбер зэрэг цахим платформуудыг ихээр ашиглах болсон. Үүнтэй холбоотойгоор насанд хүрсэн этгээдүүд өөрийгөө 15, 16 настай өсвөр насны хүүхэд гэж хуурамч хаяг нээн, бага насны хүүхдүүдэд итгэл үнэмшил төрүүлж, удаан хугацаанд харилцаж, тэдэнд дата, нэгж өгөх эсхүл ямар нэг байдлаар санхүүгийн тусламж үзүүлж улмаар дотно харилцаанд орохыг шаардсан гэмт хэрэг сүүлийн үед өсөх хандлагатай байна. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүдийнхээ цахим орчинд хяналт тавьж, сошиал ашиглаж буй цагийг нь хязгаарлах шаардлагатай. Мөн ямар, ямар платформыг ашиглаж байна вэ гэдэгт анхаарлаа хандуулж, хүүхдээ цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй" гэв.