Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: “Улаанбаатар марафон 2024” гүйлтийн замын маршрут

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 37 секунд

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай.

  • Та гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн байх, өөрийнхөө гүйж чадах зайг сонгож оролцох,
  • Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол, хүнсний ногоог аль болох бага хэрэглэж, хөнгөн, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэж, усыг бага багаар 48 цагийн өмнөөс эхлэн уух,
  • Архи, согтууруулах ундаа нь бодисын солилцоонд нөлөөлж, шингэний дутагдалтад хүргэдэг тул марафоны өмнөх өдрүүдэд хэрэглэхийг хориглох,
  • Марафон гүйлтийн үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж, 20 минут тутамд 100-200 мл усыг цангаагүй байсан ч бага багаар уух,
  • Гүйлтийн үед нарны малгай болон тухайн өдрийн цаг агаарын байдалд тохируулан, аль болох хөлс сайн нэвтрүүлэх материалтай, суга, цавь, гуя үрэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, даавуун оймс өмсөх хэрэгтэй. Суга, цавь үрэгдэж, холгохоос сэргийлж, тос түрхэж болно.
  • Гүйлтийн өдөр гэмтэл, холгохоос сэргийлж шинэ гутал, шинэ хувцас өмсөхөөс зайлсхийх,
  • Гүйлт дуусмагц өмсөж байсан хувцсаа сольж, өмсөх,
  • Марафон гүйлтийн өмнө болон дараа нь биеийн жингээ үзэж, алдсан жингийн 1 кг тутамд 1 литрээр тооцож усыг бага багаар уух,

Гүйгчдийн хувьд калори чухал боловч шингэн бүр илүү чухал. Гүйлтийн үед макро элементүүд (уураг, нүүрс ус, өөх тос) булчингуудыг энергиэр хангах үүрэгтэй. Харин ус бол илүү олон чухал үүрэгтэй. Ус хоол боловсруулах, хэрэгтэй байгаа шим тэжээлүүдийг эд эсүүдэд зөөвөрлөх, хүчил төрөгчийг булчингуудад шахах, боловсруулагдсан хаягдал дайвар элементүүдийг гадагшлуулах мөн халууцсан биеэс дулааныг гадагшлуулж арьсанд шахах сэрүүцүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс усаа багадуулбал dehydration буюу шингэнгүй болох осолтой. Мөн цэрийтлээ уугаад байвал хамаг хужир эрдсээ зайлаад гаргах эрсдэлтэй. Тиймээс марафон гүйлтийнхээ үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж, 20 минут тутамд 100-200 мл усыг цангаагүй байсан ч бага багаар уух хэрэгтэй.

Хагас болон бүтэн марафонд гүйгчид усны ширээ байгаа газрыг газрын зургаас хараарай.

ШУУД: “YOUTH Mongolia” залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган эхэллээ
ШУУД: “YOUTH Mongolia” залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган эхэллээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.