Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чингис хаан“ ОУНБ-ыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх судалгааны ажлыг ирэх сараас эхлүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилт дэвшүүлж 2023 онд 1 сая 750 мянган зорчигч тээвэрлэсэн. 2024 онд агаарын тээврээр 2 сая 200 мянган зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлсэн. Цаашид ч агаарын тээврийн зорчигч урсгал нэмэгдэх төлөвтэй байна.

Энэ хүрээнд өчигдөр /2024.05.16/ Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Япон Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын төлөөлөгчид, "Чингис хаан" олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг хариуцан ажиллаж буй Япон талын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар зуны нислэгийн оргил ачааллын үед иргэддээ шуурхай үйлчлэх, үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэх, "Чингис хаан" олон улсын нисэх буудлын багтаамжийг нэмэгдүүлэх, өргөтгөх судалгааны ажлыг 2024 оны зургаадугаар сараас хийж эхлэх талаар санал солилцлоо. Мөн нисэхийн менежмент, нисэхийн эдийн засагч, нисэхийн эрхзүй зэрэг нисэхийн чиглэлээр мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэх, харилцан туршлага солилцох санал дэвшүүлэв.

Нөгөө талаас нисэх буудалд ажиллаж буй төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, нисэх буудлын өргөтгөх, шинэчлэх судалгааны ажлаа шуурхай эхлэхээ илэрхийллээ.

Ц.Амгаланбаатар: С.Зоригийн хэргээр мэдүүлэг өгвөл надад 500 сая төгрөг өгөөд гадаад руу гаргаж өгнө гэж байсан
Ц.Амгаланбаатар: С.Зоригийн хэргээр мэдүүлэг өгвөл надад 500 сая төгрөг өгөөд гадаад руу гаргаж өгнө гэж байсан
 
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц