Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чингис хаан“ ОУНБ “4 ОД“-той боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын түүхэнд анх удаа “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь Английн SKYTRAX олон улсын судалгаа үнэлгээний байгууллагаас дэлхийд нэр хүндтэй “4 од” зэрэглэлийн нисэх буудал үнэлгээг авлаа.

Их Британи улсын Лондон хотод төвтэй Скайтракс олон улсын cудалгаа, үнэлгээний байгууллага нь 1989 онд байгуулагдсан бөгөөд терминалын дизайн, зорчигч үйлчлүүлэгчид рүү чиглэсэн нисэх буудлын бүтээгдэхүүн үйлчилгээ, засвар үйлчилгээ, цэвэр тухтай орчин, харилцаа хандлага зэрэг 800 гаруй нарийвчилсан чанарын үзүүлэлт тус бүрээр шинжилгээ хийж, 1-ээс 5 оноогоор үнэлгээ хийдэг.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хамт олон "Монгол Улсын Засгийн газар, агаарын тээвэрлэгч компаниуд, төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд болон бусад хамтран ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагаагаа улам бататгаж, зорчигч, үйлчлүүлэгчдэд өндөр чанартай үйлчилгээ үзүүлэх болно.

Энэхүү "4 од" зэрэглэлийг хангаснаар бид Франкфурт, Сидней, Лондонгын Хитроу зэрэг нисэх буудлуудын эгнээнд нэгдэж байна" гэжээ.

ТАНИЛЦ: Сар шинийн баяраар боомтуудын ажиллах хуваарь
ТАНИЛЦ: Сар шинийн баяраар боомтуудын ажиллах хуваарь
 
Улаанбаатарт 25 хэм дулаан, багавтар үүлтэй
Улаанбаатарт 25 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.