Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт буруутгагдаж 3 шатны шүүхээс ял аваад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын яллагдагчаар татсан тогтоолыг прокуророос хүчингүй болгосон байгаа билээ. Тэд шоронгоос гарсныхаа дараа анх удаа телевизэд ярилцлага өгсөн нь өчигдөр цацагдсан.
Нэвтрүүлгийн үеэр мөн эл хэрэгт шалгагдаж ял авсан Ц.Амгаланбаатар "2013 оны 7 сарын 18-ны өдөр ТЕГ-аас нэр бүхий хүмүүс ирж уулзсан. Тухайн үед өөрийгөө Сөрөг тагнуулын газрын дарга н.Мөнхгал, туслах н.Баяр гэж танилцуулсан. Ц.Элбэгдорж энэ хэргийг анхнаас нь зохион байгуулсан нь үнэн. Ц.Элбэгдорж, Б.Хурц, н.Мөнхгал нар намайг камергүй газар оруулж маш их зовоож тамалдаг байсан. Хүүгийн маань дусалд юм шахаж ална зэргээр бичлэгийг нь үзүүлж, эмэгтэй дүүг чинь хүчиндүүлнэ гэж дарамталдаг байсан. "Чи 25 жилийн ялтай хүн. Чамд хэн ч байхгүй. Биднийхээр мэдүүлэг өгвөл 500 сая төгрөг чамд өгнө. Гадаад гаргаж өгнө. С.Зоригийн хэрэгээр яллагдсаны дараа намайг гадаад руу гаргаж өгнө гэж ярьсан. Тэдний надад тавьсан тохироо энэ" гэв.