УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн Үндэсний Комиссын 2025 оны төсвийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Шүүгчдийн цалингаар маш их улс төр хийж байна. Бусад байгууллагын цалин инфляцын түвшинг дагаад нэмэгдэж байхад, шүүгчдийн цалин 10 гаруй жил хөдлөөгүй. Тиймээс шүүгчид мөрдөгчдөөсөө бага цалинтай болчихсон.
Мөн шүүхийнхэн дутуу орон тоогоор ажилладаг. Төрдөг, чөлөө авдаг, өвддөг. Өөрөөр хэлбэл өвдсөн, чөлөө авсан шүүгчийн ачаалал үлдсэн цөөн шүүгч дээрээ өндөр ачаалал болж ирдэг. Тийм учраас шүүгчид нэгийгээ битгий өвдөөсэй, чөлөө аваасай гэж залбирдаг" гэлээ.