УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар нарын хооронд маргаан дэгдэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Таныг яагаад уурлаад байгааг ойлгохгүй байна. Миний асуулт, хариултыг мушгиад байна. Надад дургүйг чинь мэдэж байгаа" гэв.