Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх долоо хоногийн пүрэв гарагт бүх нийтээрээ АМАРНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

"Хилэнт эх" хэмээх модон луу жилийн зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр тавдугаар сарын 23-ны Пүрэв гарагт тохионо. Энэ өдөр бүх нийтээрээ амарна.

Тодруулбал, Монгол Улсад 1992 оноос хойш албан ёсоор тэмдэглэх болсон ба УИХ-аар 2019 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан билээ.

Дүйчин гэдэг нь бурхны бодь хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн өдөр болохыг толь бичигт тайлбарлажээ.

Тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан түймрийг нэг хоногийн дараа унтраажээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан түймрийг нэг хоногийн дараа унтраажээ
 
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.