Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: Сонгууль болж л байвал улсын төсөв, Монголын ирээдүй хамаагүй болчихсон байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл өглөө. Бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ "УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж, олон хүмүүсийн санал бодлыг сонссон. Үүний үндсэн дээр уриалга гаргах нь зүйтэй гэж санал нэгдлээ. Ардчилал эмзэг, сорилтын байдалд орлоо. Ардчиллын анхдагчид, түүчээлэгчид бүгдээрээ тойрогт очиж өрсөлдөхийг уриалж байна.

Төсвийн хүрээний мэдэгдэл гээд 2025-2027 оны төсөөллүүдийг гаргадаг. Сүүлийн үеийн эдийн засгийн нөхцөл байдлуудыг харахаар Төсвийн хуультай зөрчилдвөл энэ хуулийг хэрэгсэхгүй үзэж болно гээд нэг хууль баталчихсан байх жишээтэй.

Өнгөрсөн хугацаанд санхүүгийн сахилга батыг баримталсангүй. Тэр тусваа Төсвийн тухай хуулийг баримтлахгүй ажиллачихаад одоо цар тахал, газар, ногоон автобус гэх мэт сонсголыг хийхгүйгээр УИХ завсарлах гэж байна. Бараг 20 их наядын цар тахлын төсвийн сонсголыг хийсэнгүй.

Сүүлийн үед УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй хуулиудыг олноор хэлэлцэж, баталлаа. Эрх баригчид яагаад цар тахал, газар, ногоон автобусны сонсгол хийж, асуудлыг хэлэлцэхгүй байна вэ. Үндэсний баялгийн сангийн анхдагч хууль болох Ирээдүйн өв санг Ардчилсан намаас санаачлан баталж байсан. Ардчилсан нам үргэлж байгалийн баялаг иргэдэд хамаатай байх бодлогыг баримталж ирсэн.

Сонгууль л болж байвал Монголын маргааш, улсын төсөв энэ бүгд хамаагүй болсон байна" гэх байр суурийг илэрхийлсэн юм.

“Монтай Бүрд” ХХК-ийн “Хөх дэгд“ хотхонд орон сууцны залиланд хохирсон  иргэд төв талбайд суулт зарлана
“Монтай Бүрд” ХХК-ийн “Хөх дэгд“ хотхонд орон сууцны залиланд хохирсон иргэд төв талбайд суулт зарлана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.