Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутагт нэг эмчид үзүүлэх өвчтөний тоо 300 давжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Улаанбаатар хотод нэг их эмчид 164 хүн ногдож байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Статистик мэдээллээс харвал, нийслэлд 9856 их эмч ажиллаж байгаа нь хөдөө орон нутгаас өндөр үзүүлэлттэй байна. Харьцуулахад, орон нутагт нэг эмчид ногдох хүний тоо 300 давжээ. Бүс нутгаар нь авч үзвэл, Хангайн бүс хамгийн ачаалалтай нь аж. Тус бүсэд нийт 1643 их эмч ажилладаг бол нэг эмчид 368 хүн ногдож байгаа юм. Харин бусад нутгаар нэг эмчид хэчнээн хүн ногдож байгааг харвал,

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Хүн амынх нь 50 гаруй хувь төвлөрсөн нийслэлд ажиллаж буй Их эмчийн орон нутгийнхаас илүү өндөр ч нэг өвчтөнд зарцуулах цаг хангалтгүй хэвээр. Эрүүл мэндийн даатгалын цахим системд Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн эмчийн үзлэгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд өдөрт нэг эмчид 55-72 үзлэг, нэг өвчтөнд 2.3-6.6 минут зарцуулж байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2023 оны наймдугаар тогтоолоор нэг өвчтөнд зарцуулах үзлэгийн хугацааг 10 минут болгож, өдөрт нэг эмч 40 хүнд үзлэг хийх боломжтой гэж тодорхой тусгасан юм.

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа
 
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.