Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК: Цаг уур орчны шинжилгээний газарт хийсэн шалгалтын дүн эцэслэн гараагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 26 секунд

Хүний эрхийн үндэсний комиссоос Цаг уур орчны шинжилгээний газарт шалгалт хийжээ. Тус газрын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд хяналт тавьсан аж.

Ус цаг уур орчны хяналт шинжилгээний салбарын хэмжээнд нийт ажилчдын дийлэнх нь эмэгтэйчүүд аж. Тодруулбал, 35.5 хувь нь эрэгтэй, 64.5 хувь нь эмэгтэй албан хаагч ажиллаж байна. Нийт 26 төсөв захирагчийн 38.5 хувь нь эрэгтэй, 61.5 хувь нь эмэгтэй юм байна.

Хяналт шалгалтын үеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал тус байгууллага нь батлагдсан орон тоогоор 77 ажилтан байхаас 6 хэлтэст 65 ажилтантай болохыг танилцуулжээ.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори, Нислэгийн цаг уурын төв гэсэн салбар байгууллага, аймаг, хотын ус цаг уур, орчны шинжилгээний 22 төвийг харьяалан үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн хяналт шалгалтаар тухайн байгууллагад дотооддоо мөрдөж буй дүрэм, журам болон хүний нөөцтэй холбогдуулан гаргасан тушаал, шийдвэртэй танилцаж, шаардлагатай баримт материалыг хуулбарлан авч, дүрэм, журамд дүн шинжилгээ хийж, ажилтнуудтай ганцаарчилсан ярилцлага хийж, санал асуулгыг авч ажиллажээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 3-ны өдөр хяналт шалгалт хийсэн нь энэ юм байна.

Ташрамд дурдахад, ХЭҮК нь хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаас ангид байх эрхийн хэрэгжилтийн хүрээнд энэ оны нэгдүгээр сараас хойших хугацаанд 478 гомдол, мэдээлэл хүлээн авч, 34 удаагийн хяналт шалгалтыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хяналт шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.

Мах магнаг болж килограмм нь 20.000 төгрөг давлаа
Мах магнаг болж килограмм нь 20.000 төгрөг давлаа
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.