Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Толгой тоолох төхөөрөмж 12-оос доош насны хүүхдэд хамаарахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд

Нийтийн тээврийн үйлчилгээний тарифийг нэмэгдүүлж, удахгүй 1000 төгрөг болгоно гэдгийг жолооч нар ярьж байна. Энэ талаар Нийтийн тээврийн газраас тодруулахад “Тарифыг нэмэгдүүлэх тухай шийдвэр эцэслэн гараагүй. Зорчигч тоолох төхөөрөмжтэй уялдуулан үнийг нэмэгдүүлэхээр судалж бэлтгэл ажлыг хангаж байна” гэлээ.

Нийтийн тээврээр үйлчлүүлж буй зорчигч бүрийн толгойг тоолох буюу зорчигч бүртгэх ажил өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжинэ гэж Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдсэн ч энэ ажил түр хойшилсон болохыг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Нөгөөтэйгүүр зорчигчдын толгой тоолох системд 12-оос доош насны хүүхдээс төлбөр авахгүй болохыг жолооч нар ярьж байлаа.

Тэд “Өчигдөр жолооч нарыг хуралдуулсан. Зорчигч тоолох төхөөрөмжид 12-оос доош насны хүүхдээс төлбөр авахгүй. Гэхдээ автобусанд иргэд мөнгөө төлөхгүй бол бид л хариуцлага хүлээх юм билээ. Ирэх наймдугаар сараас хэрэгжих сураг байна” гэдгийг хэлэв.

Энэ тухайд Нийтийн тээврийн газраас “Жолооч нар хуралдсан тухай бид мэдэхгүй. Өнөөдрийн байдлаар автобусны тарифыг нэмэгдүүлэх, зорчигч бүртгэх системийг хэрэгжүүлж эхлэх хугацаа тодорхой болоогүй. Иймд урьдчилсан байдлаар мэдээлэл өгөх боломжгүй. Зорчигч тоолох төхөөрөмж бол автобусанд иргэд бэлэн мөнгөөр зорчдог байдлыг л халах зорилготой” гэсэн тайлбар өгсөн юм.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын мэдээлснээр “Зорчиж буй хүний толгойг тоолдог системийг бүх автобусанд суурилуулна. Төрөөс татаасаар явдаг ахмадууд, хүүхдүүд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, доноруудын үнэгүй зорчдог картыг бид татаасаараа өдрийнх нь зорчих тоогоор мөнгөжүүлж өгнө” гэж байлаа.

Мотоцикл, моторт дугуйгаар зөвшөөрөлгүй зорчвол хариуцлага 500-5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
Мотоцикл, моторт дугуйгаар зөвшөөрөлгүй зорчвол хариуцлага 500-5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.