Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобусанд зорчигчдын “толгой“-г тоолж эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Өнөөдрөөс сар гаруйн өмнө нийтийн тээврийн автобуснуудад толгой тоолох төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн. Та бүхэн анзаарсан бол автобусны урд, хойд хаалганы дээд хэсэгт цагаан өнгийн камертай төхөөрөмж бий. Тухайн төхөөрөмж нь зорчигчдын толгойг тоолж байгаа гэсэн үг.

НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Автобусаар зорчигчдын толгой, карт уншилтын тоо хоорондоо "мөргөж" байх ёстой. Хэрвээ энэ тоо зөрвөл тухайн автобусны жолоочтой хариуцлагын асуудал ярина" гэж байсан юм.

Тэгвэл ийнхүү төхөөрөмжийг туршилтын байдлаар ашиглаж эхэлжээ. Мөн жолооч нар хажууд бэлэн мөнгөний хайрцгийг ажиллуулж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, картаа цэнэглэж амжаагүй зорчигчид тухайн хайрцаг руу мөнгөө хийх ёстой юм.

Тавдугаар сургуулиас Их сургуулийн гудамж хүртэлх замыг маргааш 23:00 цагаас түр хааж, засварлана
Тавдугаар сургуулиас Их сургуулийн гудамж хүртэлх замыг маргааш 23:00 цагаас түр хааж, засварлана
 
П.Наранбаяр: Энэ жил 100 сургуулийн хүүхэд 3-р ангиасаа олон улсын “Пийрсон“ хөтөлбөрөөр англи хэл үзнэ
П.Наранбаяр: Энэ жил 100 сургуулийн хүүхэд 3-р ангиасаа олон улсын “Пийрсон“ хөтөлбөрөөр англи хэл үзнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.