Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мотоцикл, моторт дугуйгаар зөвшөөрөлгүй зорчвол хариуцлага 500-5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Богдхан уулын дархан цаазат газрын онгон зэрлэг болон хамгаалалтын бүсэд мотоцикл, моторт дугуйгаар батлагдсан аяллын маршрутаас бусад газраар зөвшөөрөлгүй зорчиж хөрс, ургамлыг сүйтгэх, зэрлэг амьтдын амьдрах таатай орчинд аюул дарамт үзүүлэх, байгаль орчныг бохирдуулах үйлдэл нэмэгдэх болсон.

Дээрх үйлдэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа бөгөөд уг зөрчлийг гаргаж буй иргэд тус үйлдлээ таслан зогсоохыг анхааруулжээ.

Тодруулбал, Дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэнийг 500 нэгжтэй, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхааруулсан байна.

“Иргэн баян бол улс баян” гишүүдийн арга хэмжээ зохион байгууллаа
“Иргэн баян бол улс баян” гишүүдийн арга хэмжээ зохион байгууллаа
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.