Маргаашаас автобусанд 1000 төгрөг төлж, өдөрт 4 удаа зорчино

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

НИТХ-аас баталсан тогтоолын дагуу энэ оноос эхлэн нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчихоор болсон. Энэ тариф нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх байсан ч техникийн шинэчлэлээс шалтгаалж, түр хойшлоод байсан юм.

Тэгвэл ирэх хоёрдугаар сарын 1 буюу маргаашаас шинэ тариф мөрдөгдөж эхлэхээр болсон байна.

Тодруулбал, автобусаар зорчихдоо том хүн 1000 төгрөг төлөх бол хүүхэд хуучин тарифаар буюу 200 төгрөгөөр зорчих юм.

Ингэхдээ дээрх тарифыг нэг удаа төлснөөр тухайн өдөртөө дөрвөн удаа дамжин суух аж. Зөвхөн зориулалтын U-Money картаар төлбөрөө төлөх бөгөөд бэлэн мөнгөөр болон банкны карт уншуулсан тохиолдолд хөнгөлөлт эдлэхгүй, 1000 төгрөгөөр зорчих аж. Мөн U-Money картаар дамжин суухын тулд буухдаа картаа заавал уншуулсан байх ёстойг холбогдох газраас анхаарууллаа.

Хуулиас давсан дүрэм журам, бүртгэл, зөвшөөрлийг цэгцлэх чиглэлд нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Хуулиас давсан дүрэм журам, бүртгэл, зөвшөөрлийг цэгцлэх чиглэлд нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
 
Дамжин суухын тулд зорчигч нийтийн тээврээс буухдаа картаа уншуулсан байх ёстой
Дамжин суухын тулд зорчигч нийтийн тээврээс буухдаа картаа уншуулсан байх ёстой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!