Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: “Шинэ хоршоо” хөдөлгөөн чинээлэг малчдыг бий болгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 54 секунд

УИХ-ын гишүүн Г.Дамдинням иргэдтэй хийх тайлан уулзалтаа Төв, Сэлэнгэ аймагт үргэлжлүүлж байна. Энэ хүрээнд тэрбээр Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө.

Иргэдийн зүгээс сум орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар ярилцахаас гадна “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар асуулт тавилаа. “Шинэ хоршоо” хөдөлгөөн өмнө нь ярьж байсан хөтөлбөрүүдээс хоёр зүйлээр онцлог. Нэгдүгээрт хоршоо бүрд 5 га газар шийднэ, мөн 6 хувийн хүүтэй урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл олгоно. Үүнийгээ арилжааны 7 банктай хамтарч хэрэгжүүлэх учраас төсөвт дарамт учруулахгүйгээр хэрэгжээд явах боломжтой гэж УИХ-ын гишүүн Г.Дамдинням Сэлэнгэ, Төв аймгийн сумдад ажиллах үеэрээ онцоллоо.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Бид малчдаа малын тоо толгойг цөөл, үржил шимийг нь сайжруул гэж шахах нь ямар ч үр дүнгүй. Тиймээс энэ хуулийг иргэд маш талархалтай хүлээж авч байна. Анх удаа төрөөс маш хөнгөлөлттэй зээлийг малчдад олгож буй. Ингэхдээ, 3-5 жилийн хугацаатай, эхний нэг жил нь хүүгийн төлбөргүй гэсэн зарчмаар зээл олгоно. Одоогоор малчид банкнаас 24 хувийн хүүтэй зээл авч байгаа. Тэгвэл энэ хүүг дөрөв дахин бууруулж зээл авах боломж бүрдлээ. Хоёрдугаарт, хорших, нэгдэх, нядалгааны цех байгуулах, ногоон тэжээлийн үйлдвэр байгуулах, тоног төхөөрөмж авах гэх мэт ажлуудыг хийх чиглэлээр малчид эхнээсээ ярилцаад эхэлсэн байна. Малчдын зүгээс төр бидэнд анх удаа итгэж, хорших боломжийг олгож байна хэмээн талархлаа илэрхийлсэн” гэлээ.

Түүнчлэн “Шинэ хоршоо” хөдөлгөөн хот чиглэсэн нүүдлийг 60-70 хувь бууруулах юм. Дурдвал, Малчдын амьдралын чанарыг нэмэгдүүлж, хот руу чиглэсэн их нүүдлийг сааруулах холбогдолтой. Жишээ дурдвал, 1998 онд 700 мянга байсан нийслэлийн хүн ам 2000 оны зудын дараа 850 мянга болтлоо огцом нэмэгдсэн байдаг. Ган зудын давтамж жил ирэх бүр нэмэгдэж байгаа өнөө цагт, малчдын орлогыг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйг хөгжүүлж, нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэхэд ч чухал үүрэг хүлээж байна.

“Эрдэм транс” ХХК-ийн жолооч автобусны хаалга гүйцэд хаагдаагүй байхад хөдөлж зорчигчийн биед хүндэвтэр хохирол учруулжээ
“Эрдэм транс” ХХК-ийн жолооч автобусны хаалга гүйцэд хаагдаагүй байхад хөдөлж зорчигчийн биед хүндэвтэр хохирол учруулжээ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.