Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 03-наас 10-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 22 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ. Тухайлбал, “Эрдэм транс” ХХК-ийн жолооч Г нь нийтийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ хаалга гүйцэд хаагдаагүй байхад хөдөлгөөнийг эхлүүлсний улмаас зорчигчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэг гарчээ. Үүнтэй холбоотойгоор зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар тухайн аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад мэдэгдэл хүргүүлжээ.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.