
УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 28-нд зохион байгуулагдана. Тэгвэл гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн саналыг зургаадугаар сарын 20-23-ний өдрүүдэд авна. Ингэхдээ тухайн иргэд 2024 он зургаадугаар сарын 15-наас өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ тухайн улсад байх дипломат төлөөлөгчийн газартаа биечлэн очих шаардлагагүй бөгөөд Улсын бүртгэлийн цахим хаягаар бүртгүүлэх боломжтой.