Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 38 секунд

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангид хорих ял эдэлж байсан хүн нас барсан тухай мэдээлэл Комисст ирсэн байна.

Энэ дагуу Комиссын ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус хорих ангид 2024 оны тавдугаар сарын 7-ны өдөр ажиллажээ.

Шалгалтын явцад хоригдлын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байдал, эрүүл мэндийн үзлэгийн түүх, сахилгын байранд хоригдож байсан тухай мэдээлэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийж, хорих ангийн орчин, нөхцөлтэй танилцжээ. Дээрх хяналт шалгалтын үр дүнг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ХЭҮК-ын гишүүний санал, зөвлөмжийг хүргүүлэх бөгөөд олон нийтэд нээлттэй мэдээлэх юм байна.

Болсон хэрэгтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Ташрамд дурдахад, ХЭҮК нь тус хорих ангид 2023 оны аравдугаар сарын 14-ний өдөр хяналт шалгалт хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт Комиссын гишүүний шаардлага хүргүүлж байжээ.

"Хүмүүжигч зүрхний архаг дутагдал гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан"

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Х.Баясгалан "Тухайн хоригдол зүрхний архаг дутагдал гэсэн оноштойгоор сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Уг хэргийг одоо цагдаагийн байгууллага шалгаж байна. Урьдчилсан байдлаар зүрхний архаг суурь өвчний улмаас нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна.

Тус хоригдол нь хорих ял эдлэх хугацаандаа сахилгын шийтгэл авч байгаагүй тул сахилгын байранд ороогүй. Мөн биеийн эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалж, Хорихын нэгдсэн эмнэлэгт 20 удаа хэвтэн эмчлүүлсэн. Уг хоригдлын тухайд хорих ангид ирэхдээ артерийн даралт ихсэлт, 3 дугаар зэрэг эрсдэл өндөр, зүрхний архаг дутагдал оноштой байсан. Хорихын нэгдсэн эмнэлэг болон тухайн хоригдож байсан ангийнхаа эмчийн байнгын хяналтад байж, эмнэлгийн тусламж үйлчилгээг тогтмол авдаг байсан" гэх мэдээллийг өгсөн юм.

УИХ-ын чуулган өнөөдөр ХУРАЛДАХГҮЙ
УИХ-ын чуулган өнөөдөр ХУРАЛДАХГҮЙ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.