Засгийн газрын 25 тусгай сангийн нэг болох Боловсролын зээлийн сангийн асуудлаар шүгэл үлээгч О.Сийлэгмаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан БЗС-аас журам зөрчин зээл авч байсан болон зээлийн эргэн төлөлт дутуу байгаа Ардчилсан намын дарга, гишүүдийн хамаарал бүхий зээлийн зөрчлийг цувралаар мэдээллээ.
О.Сийлэгмаа: УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн дүү ГОК-ийн цехийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Баттогтох 2000 онд БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч АНУ-ын Монтанагийн их сургуульд суралцаж байжээ. Тодруулбал, 2014 онд Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед зээлийг нь тэглэж байжээ.
Гол зөрчил нь зээл тэглүүлэхээс гадна сургуулиа хугацаандаа төгсөж чадаагүй аж. Өөрөөр хэлбэл төрийн сангийн хөрөнгөөр суралцсан зээлдэгч нар гэрээний дагуу эх орондоо ирж суралцсан мэргэжлийнхээ дагуу 2-5 жил ажиллах үүрэгтэй. Гэтэл Н.Баттогтохыг БОАЖЯ-нд ажиллуулах захиалгатай байсан атал тэрбээр огт ажиллаагүй байна. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг та дүүгийнхээ БЗС-гаас авсан зээлийг төлүүл. Хэчнээн шударга байх гээд яахав.