Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй. Миний нэрийг барьж хулгай хийхгүй шүү, нөхөд өө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 35 секунд

Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэх асуудлаараа тайлбар өглөө. Тэрбээр,

"Сонгууль болох гэж байна. Хотын дарга сонгуульд мөнгө босгох шаардлагатай гэх яриа миний чихний хажуугаар маш олон сонсогдож байна. Хүний нэр барьж хулгай хийхгүй шүү, нөхөд өө. Ялангуяа, миний нэрийг барьж хэн нэгнээс янз бүрийн хандив, хулгайн мөнгө босгохгүй шүү.

Нэгдүгээрт, би та нартай, та наргүй өнөөдрийг хүртэл өөрийнхөө улс төрийг хийгээд ирсэн. Хоёрдугаарт, би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өмнө нь ч хэлж байсан. Гуравдугаарт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намайг Нийслэлийн Засаг даргаар томилохдоо "Нийслэлд төрийн ажлыг ажил шиг байлгаж, ямар нэг авлига, ашиг сонирхлын зөрчилгүйгээр явуулах зарчмыг тогтоож өгөөч" гэх шаардлагыг тавьсан.

Би дахиад хэлье. Нийслэлийн удирдлагууд, Тамгын газрынхан, дүүргийн Засаг дарга нар, түүний харьяа хэлтсийн дарга нар аа, миний нэрийг барьж янз бүрийн сонгуулийн мөнгө босгоё гэсэн яриа сонсогдвол ямар нэг уучлал, өршөөлгүйгээр хууль хяналтын байгууллага руу шууд өгнө шүү.

Газрын алба, хот байгуулалтынхан, Автозамын газрынхан, Худалдан авах ажиллагааны газрынхаан, би үүнийг хариуцлагатай хэллээ шүү" гэв.

68 хүн эрүүлжүүлэгдэж, 54 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ
68 хүн эрүүлжүүлэгдэж, 54 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.